Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд хоёр дахь өдрөө төв талбайд жагсаж байна. Эхний өдөр жагсагчдын дунд согтуу хүн их байсан ч цагдаагийн байгууллагаас үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндлээд нэг ч хүнийг саатуулаагүй, баривчлаагүй, эрүүжүүлээгүй. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагынхан өглөөнөөс үдэш хүртэл иргэдэд жагсаал цуглааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан. Гэвч иргэд гол зам хааснаас үүдэн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зогсонги байдалд орлоо. Мөн төв талбайд зассан гацуурыг шатааж, Төрийн ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Улмаар согтуу хүн ихээр ирж байгаа гэнэ. Тиймээс цагдаагийнхан жагсаал цуглааныг үймүүлэх, аливаа зүйлд турхирахаас болгоомжилж, согтуу иргэдийг жагсаалаас гаргаж эхэлсэн хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн жагсагчид цагдаагийн байгууллагаас жагсаалд нэгд гэх мэт жагсаалын зорилгоос өөр зүйл шаардаж байгаа нь жагсаалыг үндсэн зорилгоор өөр зүйлд буюу эмх замбараагүй байдал уриалж байгаа үйлдэл болж байна хэмээлээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас тусгай хэрэгсэл хэрэглээгүй, жагсагчдыг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.