Жагсаалын зорилго өөр тийшээ хазайсныг ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал онцоллоо. Тэрбээр жагсаал, цуглаантай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэрээ "Шүүхийн шийдвэр болон цагдаагийн хяналтад байдаг мөн бусад хэргээр ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн элемэнт нөхдүүд болон хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй, архидан согтуурсан хүмүүс талбайд ирж байна. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой албан тушаалтнууд залуусыг ихээр турхирч байна" гэв. Тухайлбал, өнөөдөр төв талбайн урд талын сүлд модыг шатаасан иргэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагджээ. Мөн согтуу залуус их ирж байна. Бага насны хүүхдүүдийг турхирч, төрийн эрхийг хүчээр авах үйлдэл гаргаж байна гэсэн юм. Жагсаалд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгшид ороллцож буй. Тиймээс аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой байхыг сануулав.
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 385 000 тонн нүүрс хулгайд алдагдсан нь тодорхой болоод буй.