УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй сонсгол хийхийг шаардаж буйгаа уламжлав. Тэрбээр “Нүүрсний хулгайн талаар нээлттэй ярилцаж, шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Энэ бол нам дамжсан, 10 гаруй жилийн хулгай. Сонсголыг энэ долоо хоногт хийх шаардлагатай. Иргэдийн жагсаал үр дүнд хүрэх ёстой. Гэтэл зарим улс төрч, “нүүрсчид” уг асуудлыг өөр тийш чиглүүлэхээр оролдож байна. Засгийн газар нүүрсний хулгайтай дангаараа тэмцээд хүчрэхгүй. Нүүрсний гэрээ, холбогдох баримт бичгийг нууцлах шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын үед гаргасан. Тиймээс өнөөгийн ҮАБЗ нүүрсний хулгайг илрүүлэхэд голлох үүрэгтэй оролцох учиртай. “Тавантолгой төмөр зам”-ын захирал нь АНУ руу зугтсан. Түүнийг Солонгост байхад нь өмнөх Ерөнхийлөгч очиж уулзаад, маргааш нь шууд Америкийг зорьсон гэх мэдээлэл байна” гэв.