Иргэд Юнивишн компанийн үйлчилгээнээс татгалзах уриалга гаргав
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн бүх iptv-д хяналт шалгалт хийжээ. Тодорхой хэлбэл, тус агентлагийнхан олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүнд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ.
2022-12-10
Гашуунсухайт боомтод ажиллаж буй хил, гаалийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татлаа
Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганц мод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн, хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэнэ.
2022-12-09
“Автотээврийн Үндэсний төв”-д ажиллаж байсан мэргэжилтнүүдэд авлигын хэргээр яллах дүгнэлт үйлджээ
Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан гэнэ.
2022-12-08