Нүүрсний хулгайг илрүүлэх мөрдөгчдөд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэгт жагсагчдаас төлөөлөл оруулъя гэсэн боловч харамсалтай нь хэн ч ороогүй. Тэд нүүрсний хулгайч нараа өнөөдөр зарла гэдэг шаардлага тавьснаас бус ажлын хэсэгт ороогүй. Нүүрсний хулгайчдыг өнөөдөр нэг мөр зарлах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, нэрс тодорно. Жагсаалд ирж үнэнчээр үзэл бодлоо илэрхийлж байгаад баярлаж байна. Хажуугаар нь самрагчид байна. Жишээ нь, MCS компани бүх ажилтнуудаа талбайд жагсахыг шаардаж байна. Гэтэл MCS бол нүүрс экспортлогч хамгийн том компани. Мөн Өмнөговиос төлбөртэй жагсагчид ирж байна. Тэд иргэдийн шаардлагыг бүдгэрүүлж, үймүүлэх л зорилготой" гэв.