Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлүүдийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны санал, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Танхимын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Мөн Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны дарга гэх Т.Мөнхбаяраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн “Ардчилсан намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” өргөдөл, үүнтэй холбогдуулан ирүүлсэн Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбаруудыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Их Монгол Засахуй Ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэх юм.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх