Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хоолны газрын гадна энэ сарын 6-нд Монгол, Хятад залуус зодоон хийжээ. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ тухай дуудлага ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хоолны газар үйлчлүүлсэн Монгол Улсын 4 иргэн тус газраас 23.00 цагийн орчим гарсан байна. Харин энэ үед гаднах шорлог зардаг хэсэгт БНХАУ-ын 3 иргэн байсан гэнэ. Монгол, Хятад залуус хоорондоо маргаж, улмаар зодолдсон байна. Ингээд БНХАУ-ын иргэн нь Монгол Улсын иргэн Б-г хутгалж биед нь ноцтой гэмтэл учруулсан аж. Мөн Монгол Улсын иргэн А-г зодож, ноцтой гэмтээжээ.
Хохирогч А, Б нарт гэмтлийн зэргийг тогтоох зорилгоор шинжээч томилж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн аж. Одоогоор хохирогч Б нь ухаан ороогүй, мэдүүлэг өгөх боломжгүй эмнэлэгт эмчлүүлж байна. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа БНХАУ-ын 3 иргэн 35-38 настай гэнэ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан