Японы түүхэн дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалтын талаар туршлага судалжээ
Япон улсын Осака хотын үндэсний түүхийн музей, хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара хотын Нара их сургууль болон Нара хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургуулийн судлаач багш мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн өдрүүдэд онол, дадлагын сургалт зохион байгуулжээ.
2023-08-30
Багшийг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлийг сонгон суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг 2030 он хүртэл төрөөс 100 хувь даана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу Боловсролын багц хуульд туссан багшлахтай холбоотой зарим заалтыг онцолж хүргэе.
2023-08-30
Их, дээд сургуулиудын төлбөр 7-20 хувиар нэмэгджээ
Их сургуульд элсэн орж буй олонх оюутанд сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал тулгардаг. Тэгвэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн энэ жилийн төлбөр өнгөрсөн оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал, хэрэглээний шинжлэх ухаан, гадаад хэлний болоод Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулиас бусад бүх салбар сургуулийн хичээлийн кредит цаг нь 157 274 төгрөг болж, өмнөх оныхоос долоо орчим хувиар өссөн аж.
2023-08-29
“Амьдрахуй”, “Вэн хот” номын зохиолч Монголд зочилно
Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ. Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.
2023-08-28
Боловсролын багц хуулиудыг хүлээн авлаа
Хүний хөгжлийг дэмжсэн, хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг хүлээн авлаа.
2023-08-27
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 35866 хүүхэд элсэнэ
Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 667 цэцэрлэгт 129 946 хүүхэд суралцах төлөвтэй байна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд нийт 384 676 сурагч суралцахаас 35 866 нь нэгдүгээр ангид элсэх юм.
2023-08-25
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа
2023 оны долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.
2023-08-24
МСҮТ болон их, дээд сургууль хооронд кредит шилжүүлэх боломж бүрдэх нь
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Боловсролын багц хуультай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “УИХ-ын түүхэнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн, дээд, насан туршийн боловсролын тогтолцоонд анх удаа эрх зүйн шинэчлэл хийлээ” хэмээн онцолсон юм.
2023-08-24
Гадаадад суралцдаг оюутнуудын олонх нь Монголдоо ирж ажиллахыг хүсдэг
Гадаад улсад амьдарч, суралцаж буй болон суралцсан таван оюутны сэтгэгдлийг хүргэж байна. Залууст туршлага болгох үүднээс тэдний амьдралын хэв маяг, тухайн улсын соёл, их, дээд сургуулиудынх нь онцлог болон ирээдүйд хаана ажиллаж, амьдрахаар төлөвлөсөн зэргийг нь тодруулсан юм. Мөн гадаадад суралцахын давуу болон сул талыг оюутнууд ийнхүү тодорхойллоо.
2023-08-23