Япон улсын Осака хотын үндэсний түүхийн музей, хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Нара хотын Нара их сургууль болон Нара хотын хадгалалт хамгаалалтын хүрээлэн, Тэнри хотын материал судлалын хүрээлэн, Киото хотын урлаг дизайны их сургуулийн судлаач багш мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн өдрүүдэд онол, дадлагын сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар түүхэн дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, лабораторийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны аргазүй, соёлын биет өвийн хууль эрх зүйн тогтолцооны менежмент сэдвээр анхан шатны онол, дадлага хосолсон онцлогтой сургалт боллоо.
Япон түүхэн дурсгалт газруудаараа алдартай, тэднийгээ хадгалж хамгаалдагаараа ч олон улсад нэртэй, тэргүүн туршлагатай улс юм.