2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд орон нутагтаа боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын бодлого, сургуулиудынхаа менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх арга замаа тодорхойлоход чиглэгдсэн тус сургалтад ЕБС-ийн 688 захирал оролцож байна. Сургалтын байгууллагын удирдах ажилтнууд 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ойлголтоо нэгтгэх юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй, мэдлэгийг нэмэгдүүлэх, еренхий боловсролын сургуулийн захирлууд сургуулийн төлөвлөгөө, тайлан боловсруулах аргачлалын талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлэх ач холбогдолтой. Сургалт 2023 оны наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.