Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Аялал жуулчлалынхан 66.3 тэрбумын татвар төлжээ 

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ оны эхний хагаст 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онд төвлөрүүлсэн татварын орлогын 73 хувьтай тэнцэж буй бол коронавирус тархсан 2020, 2021 оны үзүүлэлтийн нэгийг нь давж, нөгөөхөд нь ойртжээ. Тодруулбал, манай улсад аялал жуулчлал эрхлэгчид 2019 онд 87.1, 2020 онд 47.1, 2021 онд 65 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. 
2023-08-17

150 мянган га талбайн шавжийг устгажээ 

Манай улс хортон шавж устгах ажлыг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Ингэхдээ газар нутгийн онцлог, хүн хүч, техник хэрэгслийн нөөц зэргээс хамаараад механик болон авиа микробиологийн арга (онгоцоор)-ыг хослуулан ашиглаж буй. Ойн мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас хойш авиа микробиологийн аргаар 110 мянган га талбайд устгал хийсэн бол үүргийн шүршигч багаж ашиглан 40 мянган га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэжээ. Ингэснээр гар аргаар хийх устгалын ажлын төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн байна. Харин онгоцоор хөнөөлт шавж устгах ажлаа 91.6 хувиар биелүүлжээ. Одоо 10 мянган га талбайд авиа микробиологийн аргаар шавж устгах юм байна. 
2023-08-17

ШУА-ийн хүрээлэнгүүд болон БОАЖЯ-ны хамтын ажиллагааг сайжруулна

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ШУА-ын Геоэкологийн хүрээлэнд ажиллалаа.
2023-08-17

Хүнсний ногооны таримлын сорт сорилт, хянан баталгаа хийх сургалт зохион байгууллаа

Хүнсний ногооны сорт, сорилт, хянан баталгаа хийх арга зүйн мэдлэг олгох сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.
2023-08-16

Галуу судлаачдын олон улсын XX хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэд оролцож байна

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын XX хурал Улаанбаатар хотноо эхэллээ.
2023-08-16

Хавхгүй нийслэл болох уриалга гаргалаа 

Нийслэлийн Байгаль орчны газар Улаанбаатарыг хавхгүй бүс болгох уриалга гаргалаа. Зэрлэг амьтны жим, нүх, үүрэнд хавх, урхи тавьж агнадаг, гэмтээдэг явдлыг таслан зогсоохын тулд тус байгууллагынхан “Хавхгүй нийслэл-2023” уриалга дэвшүүлж, энэ төрлийн зөрчилтэй тэмцэхээр болжээ. Иргэд ийм зөрчил илрүүлсэн тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, амралтын үеэр хотын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчидтай холбогдож дуудлага, мэдээлэл өгөх боломжтой гэнэ. 
2023-08-16

Хуш модны самрын болц гүйцээгүй үед түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/155 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, самрын ургацын үеийн судалгааг үндэслэн тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах, хориглох тухай шийдвэрийг аравдугаар сарын 10-ны дотор гаргадаг.
2023-08-16

“Усан сан бол үер, ган гачгаас хамгаалах хамгийн оновчтой шийдэл” 

Хуримтлуулсан усаараа эхний ээлжид Туул голын урсац багадах үед тэжээх боломжтой. Мөн хотын ундныхаас бусад бүх усны хэрэглээг хангана. Түүнчлэн хуримтлуулсан усны 10 хувийг говийн аймаг руу, эсвэл хэрэгцээтэй бусад газарт шилжүүлж болно. Сангийн усны 15 орчим хувь нь ууршдаг. Ингэснээр агаарын чийгшлийг нэмэгдүүлж, бохирдлыг тодорхой хувиар бууруулан, байгалийн усны эргэлтийг хурдасгах ач холбогдолтой” хэмээн тайлбарласан. 
2023-08-16

Гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
2023-08-16

Аялал жуулчлалын салбарынхан энэ онд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

  Монгол Улсын засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын жил бүр төлж буй татварын хэмжээ:
2023-08-16

 “Алтай Таван богд руу тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон нь зөв” 

Гэтэл тухайн чиглэлд аялал зохион байгуулагч зарим компанийнхан, хувиараа явж буй иргэд уг шийдвэрийг үндэслэлгүй, жуулчлалыг дэмжих Засгийн газрын бодлоготой нийцээгүй, ердийн хөсөг түрээслүүлдэг орон нутгийн иргэдийг дэмжих зорилготой хэмээн буруутгаж, эсэргүүцэх болжээ. Тээврийн хэрэгсэлтэйгээ зугтаж, хориглосон бүс рүү нэвтэрсэн тохиолдол гарсныг ч Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааныхан баримтжуулжээ. 
2023-08-16

Улаанбаатарт 14:00-15:00 цагийн үед аадар бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр 14:00-15:00 цагийн орчимд дуу цахилгаантай аадар бороо орж эхэлнэ гэж мэдээлж байна. Бороо үдээс хойш, оройдоо үргэлжлэн орох тул иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж
2023-08-16

"Nas Daily” Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргана

”Nassummit-2023” арга хэмжээний зочид Улаанбаатар хотод ирлээ. Тэд Youtube суваг, фэйсбүүк, инстаграм хуудаснаа нийт 300 сая гаруй дагагчтай ба өөрсдийн хэрхэн оновчтой контент хийх арга туршлагаасаа Монголын залуустай хуваалцах юм.
2023-08-16

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно. 
2023-08-15

Америкийн шувуу судлалын нийгэмлэгийн хуралд оролцжээ

Хойд Америкт судалгаа хийж буй 825 судлаач уг хуралд оролцож, таван өдрийн турш15 дэд сэдвийн хүрээнд 700 орчим илтгэл хэлэлцүүлэн, хүндэт зочдын лекцийг сонсож, олон уулзалт, сургалтад хамрагджээ. Энэ нь шувуу судлаач, сонирхогчдод олон талын өгөөжтэй, зохион байгуулалт сайтай, цаасны хэрэглээг халж, цахим технологид бүрэн шилжсэн үлгэр жишээ арга хэмжээ болсныг Монголоос оролцсон судлаач дурдлаа. 
2023-08-15

Нийт нутгийн 10 орчим хувь нь гантай байна 

Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх сум үүнд хамрагджээ. Харин үлдсэн 30 хувьд нь зуншлагын байдал дунджийн орчим гэсэн үнэлгээтэй байгаа гэнэ. Өнгөрсөн оны мөн үед нийт нутгийн 50 хувьд нь зуншлага сайн байжээ. Энэ жилийн тухайд хур тунадас элбэг орсонтой холбоотойгоор газрын гарц өмнөх оныхоос сайжирсан аж. 
2023-08-15

Архангайд шороон шуурганы улмаас сургууль, спорт заалны дээвэр хууларчээ

Аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т наймдугаар сарын 13-ны өдрийн
2023-08-15

АНУ-д хэрэглэгддэг фермонт урхийг “Эрүүл ой” төслийн хүрээнд мониторинг судалгаанд нэвтрүүлж эхэллээ

"Эрүүл Ой” төслийн хүрээнд АНУ-д ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэйн тархалтыг тогтоох судалгаанд сонгомол үйлчилгээтэй ашиглагддаг Trece компанийн наалт, Scentry Biological INC болон ISCA Technology компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн фермонт урхийг Монгол улсад ойн хөнөөлт шавжийн тархалт мониторингийн судалгаанд туршиж байна.
2023-08-15