Манай улс хортон шавж устгах ажлыг энэ онд илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Ингэхдээ газар нутгийн онцлог, хүн хүч, техник хэрэгслийн нөөц зэргээс хамаараад механик болон авиа микробиологийн арга (онгоцоор)-ыг хослуулан ашиглаж буй. Ойн мэргэжилтнүүд өнгөрсөн хавраас хойш авиа микробиологийн аргаар 110 мянган га талбайд устгал хийсэн бол үүргийн шүршигч багаж ашиглан 40 мянган га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэжээ. Ингэснээр гар аргаар хийх устгалын ажлын төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн байна. Харин онгоцоор хөнөөлт шавж устгах ажлаа 91.6 хувиар биелүүлжээ. Одоо 10 мянган га талбайд авиа микробиологийн аргаар шавж устгах юм байна.