Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т наймдугаар сарын 13-ны өдрийн 22.55 цагийн орчимд 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, 2 гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг наймдугаар сарын 14-ний өдрийн 13.45 цагт хүлээн авсан аж.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12.15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж хохирлыг тогтоож ажилласан.