"Эрүүл Ой” төслийн хүрээнд АНУ-д ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэйн тархалтыг тогтоох судалгаанд сонгомол үйлчилгээтэй ашиглагддаг Trece компанийн наалт, Scentry Biological INC болон ISCA Technology компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн фермонт урхийг Монгол улсад ойн хөнөөлт шавжийн тархалт мониторингийн судалгаанд туршиж байна. Сибирийн хүр эрвээхэйн тархалттай талбайд сонгомол үйлчилгээтэй фермонт урхийг Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи Тэрэлжийн БЦГ, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Бат-Ширээт, Баян-Адрага, Биндэр, Өмнөдэлгэр зэрэг сумдын ойн санд, харин өрөөсгөл хүр эрвээхэйн сонгомол үйлчилгээтэй фермонт урхийг Хэнтий аймгийн Норивлин, Дорнод аймгийн Баян-Уул сумдад байршуулан мониторингийн судалгааг гүйцэтгэж байна. Судалгааны баг бүрэлдэхүүнд МУИС-ийн судлаач оюутнууд, Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн шавж судлаачид орон нутгаас сум дундын ойн ангийн төлөөлөл, байгаль орчны байцаагч нар хамтран оролцлоо.