Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, цас орно
23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-22
Энэ намрын анхны цас Говь-Алтайд орлоо
Говь-Алтай аймагт энэ намрын анхны цас оржээ. Өчигдөр 14.00 цагийн байдлаар Алтай, рдэнэ сумд цас орсон байв. Мөн Төгрөг, аян-Уул, Тайшир, Гуулин, Есөнбулаг сумд цас, бороо холилдон оржээ. Тус аймгийн тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 21-нд хойд хэсгээр, 22, 26-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох аж. Манай орны нийт нутгаар энэ сарын 22-ноос агаарын температур сэрүүсэж, зарим газраар цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулжээ.
2023-09-19
Хэрлэн гол 37 гол, горхиноос тэжээгддэг байна
Хэрлэн гол нь Хэнтий нуруунаас эх авч Монгол орны зүүн бүс нутгийн дундуур Дорнод Монголын уудам их талын хойд хэсгээр 1382 км урсан, БНХАУ-ын Хөлөн нуурт цутгадаг. Мөн Амар мөрний нэг эх болж ОХУ, БНХАУ-ын нутгаар дамжин Агнуурын тэнгисээр Японы арлуудын хойд хэсэгт Номхон далайд цутгадаг байна.
2023-09-17
Ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно
Өнөөдөр нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2023-09-16
Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлахаар хэлэлцэж эхлэв
Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, бахархалт амьтнаар өргөмжлөх, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр болгох санаачилга гаргаж, холбогдох албаны хүмүүс, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж буй гэнэ. Мөн Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулж, дэлхийд нэн ховордсон эл амьтныг сурталчлах талаар санал солилцож байгаа аж.
2023-09-14
Бумбатын булгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
Ингэснээр иргэдийн хэрэглээний болон ундны усан хангамжийг орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх аж. Түүнчлэн ус бүрэлдэн тогтох эхийг цэвэр байдлаар хадгалах нөхцөл бүрдэж, цаашлаад байгалийн аясаар нөхөн сэргэх боломж нь хангагдах гэнэ. Мөн тухайн хэсгийн ургамал, амьтны өсөж үржих таатай нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхийг төлөөлөгчид онцоллоо. Тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталснаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
2023-09-14
Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт 1864 албан хаагч ажиллаж байна
2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
2023-09-14
200 гаруй гар далавчтан, 120 жигүүртэн бүртгэв
Хоёр орны хамтарсан баг хээрийн ажиглалт, судалгаагаа амжилттай дуусгаснаа зарлаад буй энэ үед ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн “Олон улсын тахь групп”-тэй хамтран Монгол орны говийн бүсэд ховор шувууны судалгааны хоёрдугаар үе шатыг эхлүүлснээ мэдээлэв. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх ховор шувуудын тархац, тоо толгойг тогтоох мониторингийн судалгааг дээрх байгууллагууд энэ оны зургадугаар сард эхлүүлсэн юм байна. Тэд одоогоор 120 гаруй зүйл жигүүртэн бүртгэсний дотор бужмаг хөөндэй, шарга зөгийч, Алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг бүс нутгийн хэмжээнд хэмжээнд төдийгүй олон улсад ховордсон, Монгол оронд тэр бүр харагддаггүй олон шувуу бий аж.
2023-09-13
Цочир хүйтрэх хугацаа наашилжээ
Орхон, Сэлэнгийн сав газар болон ойт хээрийн нутгууд энэ сарын 1-10-нд цочир хүйтэрсэн бол хээрийн бүсэд 10-20-нд, говь нутагт 20-ноос хойшоо энэ үйл явц үргэлжлэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, эерэг (нэмэх) утгатай байсан температур агаарт болон хөрсний гадаргад 00, эсвэл түүнээс бага хэм болж буурна гэсэн үг. Нэмэх хэмээс хасах руу шилжих үйл явц ч гэж нэрлэдэг. Цаг уурчдын тайлбарлаж буйгаар хөрсний гадаргад цочир хүйтрэх үзэгдэл намрын улиралд агаарынхаас харьцангуй эрт эхэлдэг бол хавар хожуу дуусдаг зүй тогтолтой гэнэ.
2023-09-13