Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг: 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт гурван хүн самарт явснаас иргэн У нь 09.08-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 09.20-ны 17.10 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17.52 цагт очиход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/ нь Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 09.21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.