Цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх хүрээнд 2024 онд есөн хөв цөөрөм байгуулахаар төлөвлөжээ. Улсын төсвөөр Бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянцогт суманд Гунын хөв, Завхан аймгийн Сонгинод Асгатын амны сайрын хөв, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Булгийн хөлийн хөв, Дундговь аймгийн Баянжаргалан суманд Сэртэнгийн булгийн хөв, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд Төгрөгийн голын хөв байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Ховд аймгийн Манхан суманд Ботгоны хавцал /үерийн усны сайр/-ын хөв цөөрөм, Өмнөговь аймгийн Даланзадгадад Далангийн голын хөв, Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Ховд аймгийн Дарви суманд бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөв цөөрөм тус тус байгуулахаар төлөвлөжээ.