2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарласан. Ус, цаг уур орчны шинжилгээний салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, салбарын ач холбогдлыг таниулах, ахуйн амьдралд өргөнөөр ашиглах, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Ус, цаг уурын салбарын албан хаагчдын цалин 20-25 хувиар нэмэгджээ. Тодруулбал, “Ус, цаг уур, орчны шинжилгээний салбар”-ын албан хаагчдын цалин гурван сайдын хамтарсан тушаал батлагдсаны дагуу нэмэгдэж, дундаж цалин 1.4-1.9 сая төгрөг болсон байна. Мөн 27-н жилийн дараа "Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" болон "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт, хэрэглэх журам" батлагджээ.
Тус салбараар овоглон ажиллаж буй 1864 албан хаагч “Цаг уурчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийн өмнө өөрсдийн саналыг тусгаж, нэгдсэн хөтөлбөрөө боловсруулан, зарим асуудлыг шийдвэрлэсэн байхаар тогтлоо.