Энэ жил харьцангуй эрт цочир хүйтэрч буй талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн уулархаг бүсэд ийм үзэгдэл өнгөрсөн сарын 20-ноос, 1000 метрээс дээших хэсэгт наймдугаар сарын сүүлчийн 10 хоногт ийм үзэгдэл ажиглагджээ. Орхон, Сэлэнгийн сав газар болон ойт хээрийн нутгууд энэ сарын 1-10-нд цочир хүйтэрсэн бол хээрийн бүсэд 10-20-нд, говь нутагт 20-ноос хойшоо энэ үйл явц үргэлжлэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, эерэг (нэмэх) утгатай байсан температур агаарт болон хөрсний гадаргад 00, эсвэл түүнээс бага хэм болж буурна гэсэн үг. Нэмэх хэмээс хасах руу шилжих үйл явц ч гэж нэрлэдэг. Цаг уурчдын тайлбарлаж буйгаар хөрсний гадаргад цочир хүйтрэх үзэгдэл намрын улиралд агаарынхаас харьцангуй эрт эхэлдэг бол хавар хожуу дуусдаг зүй тогтолтой гэнэ.