Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулсан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаа талаар БОАЖЯ-наас мэдээллээ. Тодруулбал, мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, бахархалт амьтнаар өргөмжлөх, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр болгох санаачилга гаргаж, холбогдох албаны хүмүүс, судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж буй гэнэ. Мөн Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монголд зохион байгуулж, дэлхийд нэн ховордсон эл амьтныг сурталчлах талаар санал солилцож байгаа аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл