Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан жилийн дотор 3.3 метрээр багасжээ

Баян-Өлгий, Ховд аймгийн газар нутгийг дамнан орших Мөнххайрхан уулын мөстлөгийн зузаан нэг жилийн хугацаанд 3.3 метрээр багассан судалгааны үр дүн гарсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбараас мэдээллээ. Тус салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд тухайн бүс дэх мөстлөг, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг судлах зорилгоор өнгөрсөн онд мониторингийн зориулалттай шонгуудыг Долоон нуурын хөндий хэсэгт суулгасан юм байна
2024-08-05

Богдхан ууланд алхагчдыг модонд даруулахаас сэрэмжлүүллээ

Богдхан уулан дахь явган аяллын зам, маршрутаар болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг тус хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас нийслэлчүүдэд анхааруулав. Хүчтэй аадар борооноос үүдэлтэй аянга цахилгаан, хөрсний гулгалт, салхи шуурганы нөлөөгөөр мод, бут унах тохиолдол сүүлийн үед элбэгшжээ. Үүнээс болж зам, жим хаагдах, иргэд модонд даруулах, бэртэж гэмтэх эрсдэл нэмэгдээд буй гэнэ. Богдхан уулын дархан цаазат газрын ойн санг бүрдүүлэгч моддын 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байгаа нь цаг агаарын эрс тэс байдлаас үүдэлтэй энэ төрлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж буйг байгаль хамгаалагчид дурдлаа. 
2024-08-05

Өнөөдөр 25 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      
2024-08-05

Хангай, Хэнтий нуруунаас эхтэй гол мөрөн үерийн аюулын түвшнийг даван хүчтэй үерлэж байна

Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууын араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.
2024-08-03

Дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэн орно

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-03

Сутай хайрхан уулын мөсөн унжлага хоёр жилийн дотор 10 метрээр багассан гэв

Сутай хайрхан уулын мөсөн унжлага нь 2022 оныхоос 10 орчим метрээр багасаад байгааг “Жаргалант” уулчдын клубээс мэдээллээ. Тэд өчигдөр уг ууланд авирах үеэрээ энэ талаар хуваалцсан бөгөөд мөсөн унжлагынх нь хэмжээ 2022 оныхоос багасаж, хайлсныг дурдсан юм. Сутай хайрхан нь төрийн тахилгатай уул агаад хиргисүүр, буган чулуун хөшөө зэрэг археологийн олдворыг хадгалж байдаг. Мөн цоохор ирвэс, аргал янгир зэрэг амьтны өлгий нутаг аж. Энэ нь Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховдын Дарви, Цэцэг сумдын нутгийг дамнан 60 км үргэлжилдэг мөнх цаст уул юм
2024-08-02

Онгийг бохирдуулсан “Эм Эс бэл майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумд ашигт малтмал олборлож буй “Эм Эс бэл майнинг” компанийн үйл ажиллагааг зогсоосноо өчигдөр орон нутгийн холбогдох албаныхан мэдээлэв. Тус компани нь Онгийн голыг бохирдуулж, улаанаар урсаж байгаа талаар Зүүнбаян-Улаан сумын байгаль хамгаалагч аймгийнхаа БОАЖГ-т мэдэгджээ. Үүний дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч нар шалгалт хийж, Онгийн хамгаалалтын далан нь сэтэрснээс дээрх компанийн нь ашигт малтмал олборлоход ашигласан бохир ус гол руу нийлснийг тогтоосон аж. Тиймээс тус компанийн үйл ажиллагааг зогсоогоод буй юм. 
2024-08-02

Онон гол түүхэн дээд хэмжээнд хүрч үерлэжээ

Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Онон голын усны түвшин эрс нэмэгдэж, 34 жилийн түүхэн дээд хэмжээнд хүрч үерлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан тооцооллоор тус голын усны түвшин уржигдар Биндэр сум орчимд 304 см-т хүрчээ. Энэ нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож байсан 1990 оны үзүүлэлтээс дөрвөн см-ээр дээшилсэн дүн гэнэ. Өчигдрийн байдлаар Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10 см-ээр буурсан ч үерийн түвшнийг 14-22 см-ээр даваад байв.
2024-08-02

Өнөөдөр 19 градус дулаан байна

08-р сарын 02-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-02

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Булган, Орхон, Дархан, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр, 2-ны өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар их бороо орно.
2024-08-01

Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар тус салбарын яамны бүтцийг өөрчилж, Инновац, бүтээмжийн хэлтэс байгуулжээ. Энэ нь байгаль орчин, уур амьсгалын салбарт тулгамдсан асуудлыг шийдэх шинэ санаачилга, инновацыг бий болгох, хөгжүүлэх зорилготой юм байна. Үүний хүрээнд тодорхой нэг асуудлаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан хэлэлцүүлэг, хурлыг яамны хэмжээнд долоо хоног тутамд зохион байгуулахаар болжээ
2024-08-01

Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзав

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзав.
2024-08-01

Аянга буусны улмаас 61 мал хорогдов

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгдэв.
2024-07-31

2025 онд хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулна

Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлийн яамны БҮТЭЭМЖИЙН ЦАГ-ийн эхний хэлэлцүүлэг "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдвээр салбарын өнөөгийн байдал авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн Сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, холбогдох албаны хүмүүс болон хорь гаран мэргэжлийн байгууллагууд оролцлоо. 
2024-07-31

Цаг уурчид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

Монгол, БНСУ-ын цаг уурын байгууллагууд хамтран “Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийн нэгдсэн системийг суурилуулах төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, тус орны Цаг уурын алба хамтран “Цаг уурын ажиглалтын мэдээ, мэдээллийг ашиглах чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг Өмнөд Солонгост зохион байгуулж байна. Сургалтад Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн найман мэргэжилтэн хамрагдаж буй аж
2024-07-31

Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Хан Хөхийн нуруунд бүртгэгджээ

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь Хан Хөхийн нуруунд Сибирь шинэсний дугтуйт (Coleophora Sibirica flav) болон эгэл бийрэн сүүлт (Lepidoptera erebidae) хэмээх хөнөөлт шавж голомтлон тархсаныг ойн мэргэжилтнүүд тогтоожээ. Эдгээр нь бусад шавжтай харьцуулахад манай оронд ховор тархалттайд тооцогддог байна. Ялангуяа Сибирь шинэсний дугтуйт эрвээхэй Монголд одоогоор зөвхөн Хан Хөхийн нуруунд бүртгэгдээд байгаа гэнэ. Энэ төрлийн шавж хэт олширсноор бусад бүс нутагт тархах эрсдэлтэй тул Өндөрхангай сум дахь ойн ангийн мэргэжилтнүүд Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, “Сайхан ойн төлөө” ХХК-ийнхантай хамтран устгал зохион байгуулж эхэлжээ. 
2024-07-31

Өнөөдөр 26 градус халуун байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.      
2024-07-31

Наймдугаар сард хэт халах ч бороо хур элбэг байна

ЦУОШГ-аас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Ирэх наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дундажаас ахиу орно.
2024-07-30