Голд сэлэх гэж ороод амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хишигтэн” хотхон гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.05-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.