Өмнөговь аймгаас 2024 оныг хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлалаа
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хүүхдийн эрх хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлалаа.
2024-02-22
Сураггүй болоод тав хоносон иргэнийг хоёр дахь өдрөө хайв
Цаг агаарын хүндрэлийн улмаас иргэд төөрөх, осгох, осол аваарт өртөх, цасан нурангид дарагдах зэргээр амь, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёр малчин уулын цасан нурангид дарагдсанаас нэг нь нас барсан тохиолдол 12-нд болсон. Аврагчид түүний цогцсыг таван өдрийн дараа олсон юм. Үүнээс тав хоногийн дараа Ховд аймгийн Алтай сумд нэгэн малчин эмэгтэй цасан шуурганд төөрснөөс осгож амиа алдсан. Тэгвэл орон нутгийн онцгой байдлын алба хаагчид төөрч, сураггүй болсон нэгэн иргэнийг эрэх ажиллагааг өчигдөр дахин эхлүүлж, хоёр дахь өдрөө хайлаа
2024-02-22
2024 оны нэгдүгээр сард 453.9 мянган мал хорогджээ
Том малын зүй бус хорогдол 2010 онд 10.3 сая хүрч, улсын хэмжээнд хамгийн их хохирол амссан. 2023 онд 4.9 саяд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр дүн болж байна. 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянган том мал хорогдож, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өсжээ.
2024-02-22
Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүллээ
Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм
2024-02-21
Малын гүзээнээс ашигтай бактери гарган авчээ
ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн пробиотик судлалын эрдэмтдийн баг малын гүзээнээс ашигтай бактери ялган авч, сувиллын тэжээлийн бэлдмэлийн технологийг бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
2024-02-20
“Хөх сувд” мөсний баярын өдрүүдэд МИАТ нэмэлтээр нислэг үйлдэх нь
“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ирэх сарын2-3-нд Хатгалд зохион байгуулах “Хөх сувд-2024” олон улсын мөсний баярын хөтөлбөрийг баталжээ. Өнөө жилийн арга хэмжээг байгалийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Хөх баавгай” төслийг олон нийтэд сурталчлан таниулахад чиглүүлэх бөгөөд тусгайлан бэлтгэсэн талбай, мөсөн хотхонд спорт, урлаг, соёлын олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна
2024-02-20
“Хорогдсон малаа ч тоолж хүчрэхгүй хүнд нөхцөл орон нутагт үүсээд байна”
Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 сумд төмөр буюу шилэн зуд нүүрлэсэн, нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, зарим хэсгээрээ 100 см орчим зузаан хунгартай, мал бэлчээх байтугай хүн зорчих аргагүй байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 667 841 мал хорогдсон гэж урьдчилан тогтоосны дийлэнх хувийг Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгийнх эзэлснийг дурдсан юм. Тодруулбал, энэ оны эхний үзүүлэлттэй харьцуулахад малын хорогдол улсын хэмжээнд нэг хувьтай байгаа бол Сүхбаатарт хамгийн өндөр буюу 5.3, Дорноговьд 3.6, Хэнтийд 2.8 хувьтай гарчээ
2024-02-20
Үзэгдэх орчин хязгаарлагдсанаас хэд хэдэн ноцтой осол гарав
Монгол орны нийт нутгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дайрсан хүчтэй салхи, цасан шуурганы улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар осол, хэрэг цөөнгүй гарчээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага, мэдээлэл өмнөх өдрүүдээсээ өссөн байв. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгийг нь нийтэлсэн, Өмнөговь, Дундговь аймгийн хоорондох замд гарсан, шатахуун тээвэрлэж явсан ачааны машин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна
2024-02-19
Орон нутгийн замыг нээж эхэлжээ
Цасан шуурганд үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замын халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтарын тушаалаар нийслэлээс гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тодруулбал, энэ сарын 17-ны 18.00 цагаас маргаашийнх нь 11.00 хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Түүнчлэн орон нутагт ч цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зарим аймаг, сумын төвөөс гарах хөдөлгөөнийг зогсоожээ
2024-02-19
Сураггүй алга болсон 3 хүнийг эрэн хайж байна
Онцгой байдлын байгууллагад 18:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн сураггүй болсон 9 дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 6 иргэнийг эсэн мэнд оллоо. Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
2024-02-17
Цасан нурангид дарагдсан малчныг гурав дахь өдрөө хайж байна
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газарт энэ сарын 12-нд цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас хоёр малчин уулын цасан нурангид дарагдсан. Тус сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын талаарх дуудлагыг хүлээн авснаас зургаан цаг гаруйн дараа 29 настай малчин залууг нурангин доороос эсэн мэнд олж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүргэсэн юм
2024-02-16