Орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх Улсын онцгой комиссын 6-р шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Монгол орны нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг түргэн шуурхай тасралтгүй хүргэх, аймаг орон нутгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийн 6-р ажлын хэсэг Өмнөговь аймгийн Онцгой комисс болон 15 сумдын Онцгой комисстой өргөтгөсөн хурал зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн хувьд гамшгийн хариу арга хэмжээгээ бие даан авч хэрэгжүүлж байгаа цөөхөн аймгийн нэг юм.
Тиймээс гол хүндрэлтэй асуудал болох :
- Өвс тэжээлийн нөөц, үнийн асуудлыг шийдвэрлэх,
- Сумдад орон нутгийн төсвөөр авч өгсөн эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудад засвар үйлчилгээ хийх,
- Улсаас олгох улаан буудайн тэжээл манай аймагт хуваарилагдах эсэх,
- Малын сэг, зэм устгахад шаардлагатай техник хэрэгслийн нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссд уламжиллаа.
УОК-ийн Шуурхай бүлгийн 6-р ажлын хэсэгт ОБЕГ, ХХАХҮЯ, НХХЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд ажиллаж байна.