Завхан аймийг Тосонцэнгэл сум 48 чиглэлд 2810 км зам гаргаж, далпуу татах тооцооллыг гарган аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна.
Дээд харганы Салааны өвөлжөө, Доод харганы хамгийн дээд эхний өвөлжөө, Хонхын өвөлжөө, Ихэрийн өвөлжөө,Рашаант багийн Их давааны өвөлжөөний 18 хот айлд өвс тэжээл хүргэхэд дэмжлэг үзүүлж 270 литр шатахуун гурван туулах чадвар бүхий автомашиныг гаргаж явуулсан аж.
Идэр багийн цагаан усан дахь гурван өвөлжөөний 13 өрхөд өвс тэжээл хүргэх хоёр туулах чадвар бүхий автомашиныг гаргаж зам гарган 100 литр шатахууны дэмжлэгийг үзүүлсэн байна.
Баян-Улаан багийн Гунзаны чиглэлд 15 өвөлжөөний 22 өрхөд өвс тэжээл хүргэхээр хоёр автомашин гарган 400 литр шатахууныг шийдвэрлээд байна.
Хойд шивэртийн 4 өвөлжөөний 7 өрх айлд нэг автомашиныг гарган шатахууныг шийдвэрлэн явуулахад бэлэн болсон.
Дээд харганад ковш ажиллуулж зам гаргахаар шатах тослох материалыг шийдвэрлэн явуулахаар болсон.
Рашаант багийн чиглэл Хясал дээгүүр Тохижилт үйлчилгээний албаны 50 ковшоор Хэцийн ам хүртэл зам гаргалаа
Рашаант багт Тэгшийн эхээд Тэлмэний ойн мэргэжлийн байгууллагын хоёр автомашиныг явуулахаар 400 литр шатахууныг тус тус Аймгийн болон сумын орон нутгийн төсвөөс шийдвэрлэлээ.
Цаашид үргэлжлүүлэн шат дараатайгаар хөдөө чиглэлүүдэд зам гарга, далпуу татах, малчдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулна гэж Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.