Хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14:50 цагийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Замын нөхцөл байдлын мэдээллийг багцлан хүргэе.
- “Орхон АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1002 дугаартай Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсгийн гулгаа үүссэн хэсгүүдэд давс цацах, мөсжсөн хэсгийг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
- “Налайх АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн пк 39-41км т Горхийн даваанд гараар давс үнс хайрган хольц цацаж байгаа аж.
- “Төв АЗЗА”ТӨХК-ийн хариуцдаг А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замын хөвөө болон зорчих хэсэгт шуурчээ.
- “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 308-312 км-т замын хөвөө шуудуунд дүүрч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, шуурхай ажлын хэсгийнхэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна.
- “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам дагуу зорчих хэсэгт давс цацах ажил хийгдэж буй.
- “Увс АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг A18 дугаартай Нөмрөг-Сонгино-Улаангом чиглэлд Улаангом талаас 47-55 кмт зорчих хэсэг дээр хунгарласан цасын хусаж цэвэрлэх ажил явагдаж байна.
Эх сурвалж: “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ