Монгол орны нийт нутгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дайрсан хүчтэй салхи, цасан шуурганы улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсанаар осол, хэрэг цөөнгүй гарчээ. Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст ирсэн дуудлага, мэдээлэл өмнөх өдрүүдээсээ өссөн байв. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд зураг, бичлэгийг нь нийтэлсэн, Өмнөговь, Дундговь аймгийн хоорондох замд гарсан, шатахуун тээвэрлэж явсан ачааны машин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн гэмтсэн байна. Мөн Хэнтий, Дорнодын замд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон машин мөргөлдсөн осол гарсан ч азаар хүн гэмтэж бэртээгүй гэнэ.
Харин Говь-Алтай аймагт хүний амь эрсэдсэн зам, тээврийн осол гарчээ. Орон нутгийн Цагдаагийн газраас хэргийн газарт үзлэг хийхээр явсан учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.