Энэ сард 43 925 жуулчин хүлээн авчээ
Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж.
2023-07-19
20 байршилд 1208 авто зогсоол байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
2023-07-18
Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн
Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн
2023-07-18
Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй
218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан
2023-07-18
Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ
Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
2023-07-16
Ус соруулах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2023-07-10
Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ
Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.
2023-07-09
Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно
Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2023-07-08