Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 15-нд дуусах хуваарьтай байна. Долдугаар сарын 17-31-ний өдрүүдэд дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлд хамрагдах байршилд “Жаргалан” хотхон, “Ривер гарден”, “Их тэнгэр” цогцолбор, “Баян Монгол” хороолол, 13-р хороолол, “Нарантуул” ОУХТ-өөс БЗД-ийн цэргийн госпитал, “Сүнжин гранд” зочид буудал, “Алтан тэвш” хороолол, АШУҮС-ийн шинэ байр, Амгалан орчмын халуун усны хэрэглээг түр хязгаарлах юм байна. 2023 онд нийслэлийн хэмжээнд 27,1 км дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ.