Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Энэ сард 43 925 жуулчин хүлээн авчээ

Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж. 
2023-07-19

Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах гэрээ байгууллаа

Уг төсөл нь нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, хөрөнгийн менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оновчтой удирдаж, шинэчлэн сайжруулан нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой юм
2023-07-19

Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ

Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж
2023-07-19

20 байршилд 1208 авто зогсоол байгуулна

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
2023-07-18

Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн

Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн
2023-07-18

Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй

218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан
2023-07-18

89 барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөлөө

Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан
2023-07-18

Халуун усны хязгаарлалт хийх байршлуудыг танилцуулж байна

​​​​​​​Засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлж, наймдугаар сарын 15-нд дуусах хуваарьтай байна.
2023-07-17

ШУУД: ОБЕГ-аас үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

ОБЕГ-аас үер, усны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
2023-07-17

Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ

Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
2023-07-16

Үерээс үүссэн лаг шавар болон ахуйн хог хаягдлыг тээвэрлэж дуусгажээ

Үерээс үүсэж үлдсэн лаг шавар болон ахуйн хог хаягдлыг тээвэрлэж дуусгалаа. Нийт 13 рэс 127 тн хог хаягдал тээвэрлэн ажиллав.
2023-07-15

Хятадын компани 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

“Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө
2023-07-11

МЭЗФ: Хот төлөвлөлтөд шинэчлэл хийж, гадаадын хөрөнгө оруултыг татна

Агаарын бохирдол, орон сууц, дэд бүтэц, нийтийн тээврийн чиглэлд гадаадын хөрөнгө оруулалт татна
2023-07-10

Ус соруулах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2023-07-10

Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ

Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.
2023-07-09

Хөрсний усны нэвчилтгүй байрнуудын лаг, шаврыг цэвэрлэж дуусгана

Cэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ.
2023-07-09

Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно

Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2023-07-08

Сэргээн босгох үйл ажиллагаа 40 хувьтай үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн хэмжээнд үргэлжилсэн бороо орсны улмаас үер бууж орон сууц, айл өрх усанд автсан. Тухайлбал
2023-07-08