Хүүхдийн номын сан, театр байгуулах газраа ашиглахгүй байтал хогийн цэг болгох нь
Гэтэл өдгөө тухайн газарт төмөр сараалжин хашаа босгосноос өөр юу ч хийгээгүй байна. Холбогдох байгууллагынхан ч ийм газар бий гэдгийг мартаж орхисон бололтой. Олон нийт ч Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө хаачив гэж үе үе эзэнгүй асуулт тавьдгаас биш, энэ газар яав ийв гэж төдийлөн анхааралгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс бид тус санд хуримтлагдсан мөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхийг холбогдох байгууллагуудад уриалж, сануулахын зэрэгцээ фонд сэргээн байгуулах шийдвэрээс улбаатайгаар шилжүүлэн олгосон уг газрыг зориулалтынх нь дагуу ашиглах асуудлыг ч давхар хөндөж буй юм.
2023-07-21
Усанд автсан 144 барилгаас 10 гаруй мянган тонн ус зөөвөрлөжээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон.
2023-07-21
436, 401, 320 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ
Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-07-20
Дулааны шугам шинэчлэх ажил явган зорчигчдод “халгаатай”
Мөн СУИС, “Новотел” зочид буудлын уулзварын гэрлэн дохио ажиллахгүй уджээ. Ойр хавийн оршин суугч, өндөр настан, бага насны хүүхдүүд уулзвараар зам гарах хамгийн хэцүү байгаа тухай ч өгүүллээ. Энэ бүх хүндрэлтэй асуудал наймдугаар сарын 2 гэхэд дуусгавар болох тухай дээрх албаны хүн баталж байна.
2023-07-20
Ухаалаг системд суурилсан төлбөртэй зогсоол байгуулна
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, авто замын барилга угсралтын “Шилдэг зам” ХХК-тай хамтран хотын төв байршлуудад хиймэл оюун ухаанд суурилсан төлбөртэй зогсоол байгуулах “Ухаалаг зогсоол” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
2023-07-20
Энэ сард 43 925 жуулчин хүлээн авчээ
Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж.
2023-07-19
20 байршилд 1208 авто зогсоол байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын сэлгэлт, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК болон “Шилдэг зам” ХХК Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
2023-07-18
Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн
Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн
2023-07-18
Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй
218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан
2023-07-18
Сэлбэ, Улиастай, Дунд голууд V зэрэг буюу бохирдолтой гарчээ
Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
2023-07-16