Усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийжээ
Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж, 2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэсэн аж.
2023-02-02
Канад улсын мужийн Ерөнхий шүүгч нарыг хүлээн авч хэлэлцүүлэг хийж байна
Канад улсын мужийн ерөнхий шүүгч нарыг хүлээн авч ёс зүйн хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах зарчим, тодорхойлолтыг Монгол Улсад нэвтрүүлэх, хэрэглэх, хуульд заасан ёс зүйн үүрэг хариуцлагад холбогдох нэмэлт тайлбар гаргах зэрэг сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
2023-02-01
Нийслэлчүүдэд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна
2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. Харин 2024 онд 10,000 тонныг бэлтгэхээр төлөвлөж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэв. Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа.
2023-01-31
П.Ганхүү: Энэ онд Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг барина
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон. Үүний дагуу энэ жил Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Эхний ээлжинд Бичигт-Зүүнхатавч боомтыг холбосон 100км төмөр замыг барихаар төлөвлөж байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын хувьд ч мөн ялгаагүй.
2023-01-31
Хилчин нохой цомын эзэн боллоо
Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн "Хилчин" Герман хоньч нохой үржлийн газрын нохой үржүүлэгч Б.Батхүү "Ари" дуудлагатай эр гөлгийг бэлтгэн оролцож, гөлөгний 4-6 сартай ангилалд тэргүүлж, цомын эзэн болсон аж
2023-01-31
Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлддэг болно
Монгол Улсын төлөөлөгчид нэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Төрийн департаментын Тээвэр хариуцсан газрын нарийн бичгийн дарга Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-01-25