Сар шинийн баяр ойртож, улстөрчид ахмадуудад бэлэг тараах нь олшров. УИХ-ын гишүүдээс авхуулаад нийслэл, үүргийн ИТХ-ын төлөөлөгчид хүртэл иргэдэд бэлэг тараадаг “марафон” хэдийн эхэлжээ. Зарим нь бэлэг тараахын тулд төсвөөс тэрбум тэрбумаар нь зарлагадсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр нэгэн уриалга гаргажээ. Тэрбээр “Дүүрэг, нийслэл, УИХ-ын гишүүдээс сар шинийн бэлэг ирвэл хэн өгснийг нь зарлахыг ахмадууддаа уриалъя. Үүнийг татвар төлөгчдөөс л авсан. Энэ бол хулгай” хэмээсэн байна.