Улиастай дахь “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв өрвөн улирлын хүлэмжтэй болжээ. Ингэснээр тус төвийнхөнд хүссэн үедээ ногоо тарьж, жилийн хэдийд ч ургацаа хурааж авах боломж бүрдсэн байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангах, цаашлаад хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах зорилготойг эн байгуулагч Ч.Ганжавхлан урдлаа. “Ид шидийн орон”-ыхон дөрвөн улирлын хүлэмжтэй болох зорилгоо ажил хэрэг болгохын тулд өнгөрсөн жил нэгэн олон улсын байгууллагаас зарласан төслийн шалгаруулалтад оролцож, дэмжлэг авчээ. Улмаар хүлэмж барих ажлаа “Ногоон харш” компанитай хамтран есдүгээр сараас эхлүүлж, өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад оруулжээ. Уг хүлэмж нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх орчин үеийн технологийн шийдлүүдийг нутагшуулсан, бүрэн автомат ажиллагаатайгаараа онцлог гэнэ. Одоогоор тэнд гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль зэрэг цөөн төрлийн нарийн ногоо, жимс тариад байгаа аж. Цаашид төрөл зүйлийг нь олшруулж, энэ чиглэлээр туршлагатай хүмүүстэй хамтран ажиллахаар төлөвлөж байгааг тус төвийн мэдээллийн ажилтан хэлэв. Мөн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилготой туршилт, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй юм байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг нарийн ногоо, жимс, жимсгэнийг хүлэмжид хэрхэн тарьдаг, хэдий хугацаанд ургадаг, үр суулгахаас ургац хураах хүртэлх үед тэдгээрийг яаж арчилж торддог зэрэг мэдлэг, ойлголтыг энэ сургалт, туршилтаар хүүхдүүдэд олгох нь.