Байгалийн гамшигт өртөн хүнд хохирол амсаад буй БНТУ-ын ард түмэнд туслахаар манай Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг урьд шөнө эх орноосоо мордсон билээ.
Тэд зорьсон газраа саадгүй хүрч "Газиантеп" хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 15.50 цагт амжилттай газардлаа. Тэд одоо гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километрын хөдөлгөөн үйлдэн очих бөгөөд яг одоо онгоцноос хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг ачаалах ажил хийгдэж байна. Мөн энэ мөчид Франц, Солонгос, Итали Улсын цэргийн эмнэлгийн багууд Газиантеп хотод буусан аж.