Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилтын хүрээнд салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж , үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгоно гэв.
Тодруулбал,
- “Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна.
- Салбарын нэгдсэн платформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна.
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулна.
- Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилтуудыг тавьж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг шат дараатай хийж байна.