Канад улсын мужийн Ерөнхий шүүгч нар Монгол Улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Канад улсын Альберта мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Олег Шаков нар хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлал энэ сарын 30-ны өдрөөс ирэх сарын 03-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Айлчлалыг албан ёсоор эхлүүлж Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, Канад улсын мужийн ерөнхий шүүгч нарыг хүлээн авч ёс зүйн хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах зарчим, тодорхойлолтыг Монгол Улсад нэвтрүүлэх, хэрэглэх, хуульд заасан ёс зүйн үүрэг хариуцлагад холбогдох нэмэлт тайлбар гаргах зэрэг сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.