Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Дэлгэрмөрөн гол “Өндөр хясаа” гэдэг газар зохион байгуулжээ.
Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж, 2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэсэн аж.
Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон юм.
Усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшжээ.