Монголын "Немц Овчарк сонирхогчдын холбоо"-оос жил бүр зохион байгуулдаг "Үүлдрийн улсын аварга" шалгаруулах тэмцээн энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулжээ.
Тус тэмцээнд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн "Хилчин" Герман хоньч нохой үржлийн газрын нохой үржүүлэгч Б.Батхүү "Ари" дуудлагатай эр гөлгийг бэлтгэн оролцож, гөлөгний 4-6 сартай ангилалд тэргүүлж, цомын эзэн болсон аж.