Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих “Миний Монгол” цагаан сарын үзэсгэлэн, худалдаа нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ирэх сарын 19-нийг хүртэл Хүннү моллын экспо танхимд зохион байгуулагдаж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Дундаж давхаргыг дэмжигч “Төрийн банк”, зохион байгуулагчаар Глобал ивэнт ХХК, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх зорилготой.
“Сар шинийн бүхий л хэрэгцээг нэг дороос” уриатай 21 аймаг, 9 дүүргийн нийт 150 байгууллага бизнес эрхлэгчдийн 10,000 гаруй нэр төрлийн эко бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой.
Мөн үндэсний манлай үйлдвэрүүд, малчдын цагаан идээ, гар урчуудын урласан дээл,бүс, малгай, гутал дотоодын болон гадаадын чанар, өнгө үзэмж сайтай гарын бэлгүүдийн өргөтгөсөн худалдаа үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаагаараа давуу талтай юм.
Үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэж, хүүхдийн тоглоомын төв, амрах орчныг бүрдүүлж, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээт 1000 машины зогсоолтой Хүннү моллд зохион байгуулж байна.
Мэргэжлийн хяналтад хүнсний эрүүл ахуйн үзлэг шинжилгээг хийж хэрэглэгчдэд эрүүл ахуйн чанар баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчлэхээр ажиллахаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгч нарт Төрийн банкны санхүүгийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг нэг дор авах боломжийг Төрийн банкны павильонд олгож байна.
Нийслэлчүүд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
Үзэсгэлэн худалдаа өдөр бүр 11 цагаас оройн 20 цаг хүртэл зохион байгуулагдана.