Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын XVII бага хурал Монголд болно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна. Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-05-21

“Эхийн алдар” одон гардуулж эхэллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийнхэн одонгоо авсан юм. Нийслэлийн хэмжээнд бүх ээжийг ийн дүүрэг, дүүргээр нь Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд урьж, Төрийн тэргүүн одонг нь гардуулдаг уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга тогтоосон гэхэд болно. Тэрбээр 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө орон нутагт ажиллан, зарим аймгийн ээжүүдэд одонг нь гардуулсан билээ. 
2024-05-21

Г.Уянга Ардчилсан намаас гарч буйгаа мэдэгдэв

Ардчилсан намын гишүүн Гантөмөрийн Уянга намаасаа гарч буйгаа мэдэгдэв.
2024-05-21

Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусав

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн нам, эвслүүд өчигдөр тодруулж дууслаа. Бие даан нэрээ дэвшүүлэх хүмүүс ч дээрх хугацааг баримтлах учиртай. Сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвслүүд өөр өөрийн эрх бүхий байгууллагаа хуралдуулан, шийдвэрээ гаргав. Гэхдээ нөлөө бүхий намууд АН, МАН-ынхан өчигдөр ажлын цаг хойш цугласан юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлыг 16.00 цагт товлосон ч намын удирдлагын түвшинд нэрсээ тохиролцож чадалгүй хойшилж, 18.30 цагт эхэлсэн.
2024-05-21

ХБИ-ийг төлөөлж МАН-аас О.Саранчулуун, АН-аас Ж.Баясгалан УИХ-д нэр дэвшинэ

Намууд хүний эрхийн болоод улс төрийн мэдрэмжтэй хандаж, жагсаалтынхаа эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаалаа. 
2024-05-21

ТАНИЛЦ: АН-аас УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

Ардчилсан намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд олныг төлөөлөх аргаар сонгогдох тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт
2024-05-21

АН: 13 тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг тодрууллаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.
2024-05-21

Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл нар жагсаалтын гадна үлдэв

Эсрэгээрээ Хан-Уул дүүрэгт МАН-аас Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц нар нэр дэвшихээр болжээ.
2024-05-21

Х.Баттулга жагсаалтын ч, тойргын ч гадна үлдэв

Х.Баттулга жагсаалтын ч, тойргын ч гадна үлдэв
2024-05-20

АН-аас жагсаалтаар УИХ-д нэр дэвшигчид урьдчилсан байдлаар тодорчээ

Сонгуулийн хууль шинэчлэгдэж, парламентын сонгуулиар улс орны хэмжээнд 126 гишүүнийг иргэд сонгоно. Ингэхдээ 78-ыг нь томсгосон тойргоор, 48-ыг нь намыг жагсаалтаар сонгохоор болсон.
2024-05-20

Т.Доржханд: ХҮН 126 нэр дэвшигчээ ямар ч маргаангүйгээр сонголоо

ХҮН-ын дарга Т.Доржханд "2024 оны сонгуульд ХҮН бэлэн боллоо" хэмээн мэдэгдлээ. Улмаар салбар салбарын төлөөллөө уралдуулж, маш амжилттайгаар сонгон шалгаруулалтаа хийлээ. ХҮН улстөрийн гараанаас гарлаа. ХҮН-аас судаалч 22 хувь, инженер 22 хувь, санхүүч 16 хувь, хуульчид 10 хувь, бусад салбар 5-10 хувьтай нэр дэвшиж, солонгорсон жагсаалт гарлаа. Засгийн эрхээ авсны дараа ХҮН маш богино хугацаанд эдийн засгийн реформ, тэтгэврийн шинэчлэл хийж чадна.
2024-05-20

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган, Хөвсгөл гэсэн баруун бүсэд нэр дэвших хүсэлтээ өгчээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар зарим эх сурвалж мэдээллээ.
2024-05-20

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана

Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг даргаараа сонгов. Өмнөх дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь намын хороогоо удирдах нь зүйтэй гэж үзсэн. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа үед намын хороогоо удирдахаар болж, өндөр хариуцлага хүлээж байна.
2024-05-20

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Мандатын тооноос илүү эсхүл дутуу дугуйлвал хүчингүй

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход 1 сар орчмын хугацаа үлджээ. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болохоор байгаа. Тодруулбал, биднийг төлөөлж 76 гишүүн бус харин 126 гишүүн их хуралд сууж, саналын хуудсанд ч өөрчлөлт орсон юм. Тиймээс иргэд хариуцлагатайгаар сонгуулиа өгөх хэрэгтэйг СЕХ-оос уриалж байна.
2024-05-20

Загвар байр ажиллуулж, саналын хуудсыг танилцуулав

Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна
2024-05-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2024-05-20

Дуучин Ч.Уранхолбоо алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаав

2019 онд алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр I одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авлаа. Таван хөөрхөн охины ээж байсан тэрбээр жил гаруйн өмнө хүүгээ төрүүлж, өнөөдөр зургаан хүүхдийн ээж болсон билээ.
2024-05-20

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 20-ны 23 цаг 59 минутад дуусна
2024-05-20