Ардчилсан намын гишүүн Гантөмөрийн Уянга намаасаа гарч буйгаа мэдэгдэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ардчилсан Намын дарга Л. Гантөмөр Танаа
Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/ -ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу! (Намын батлах, мөнгө тушаасан баримтуудыг хавсаргав)" гэжээ.