ХҮН-ын дарга Т.Доржханд "2024 оны сонгуульд ХҮН бэлэн боллоо" хэмээн мэдэгдлээ. Улмаар салбар салбарын төлөөллөө уралдуулж, маш амжилттайгаар сонгон шалгаруулалтаа хийлээ. Тус намаас нэр дэвших хүсэлтээ 230 хүн илэрхийлсэн байна. Ийнхүү ХҮН улстөрийн гараанаас гарлаа. ХҮН-аас судаалч 22 хувь, инженер 22 хувь, санхүүч 16 хувь, хуульчид 10 хувь, бусад салбар 5-10 хувьтай нэр дэвшиж, солонгорсон жагсаалт гаргажээ. Тус намын дарга Т.Доржханд "Манай нам Засгийн эрхээ авсны дараа ХҮН маш богино хугацаанд эдийн засгийн реформ, тэтгэврийн шинэчлэл хийж чадна" гэж онцоллоо.
Жагсаалтаар эхний 10 нэр дэвшигчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, малчин, эмч нар орж ирж буй. Жагсаалтаар гарч ирж буй лидерүүд нь орон нутагт маш сайн ажиллах гэнэ. Намын даргын хувьд жагсаалтаа тэргүүлээд УИХ-д хан-Уул дүүргээс нэр дэвшинэ гэдгээ Т.Доржханд хэллээ. Харин жагсаалтын 9-т хөгжлийн бэрхшээлтэй иргэн Тулга, жагсаалтын 5-д Б.Найдалаа 5-д, 7-д ХҮН-ын нийслэлийн төлөөлөл ДГантулга нар оржээ. Мөн Б.Мөнхсоёл эдийн засагч жагсаалтын эхний 10-т багтжээ. Мөн ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн зохиолч Ч.Лодойдамбын охин тус намаас УИХ-д нэр дэвшиж буй аж.