МАН-ынхан өдөржин хуралдсан ч нэр дэвшигчдээ эцэслэн зарлаагүй байна. Харин тус намын төв байрнаас ирсэн "бор шувуу" Х.Болорчулуун, Ж.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Сү.Батболд, Б.Баттөмөр нарыг жагсаалтын гадна үлдсэн хэмээн жиргэв.
Эсрэгээрээ Хан-Уул дүүрэгт МАН-аас Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Сонгинохайрхан дүүрэг буюу 11-р тойрогт Н.Алтаншагай, Э.Батшугар, П.Сайнзориг, Ч. Номин, Н. Хүрэлбаатар нар нэр дэвшихээр болжээ. Мөн Д.Батлут, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбилэг 4. Б.Баярмагнай дэд сайд, Ц.Даваасүрэн сайд, Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан сайд нар 2024 оны сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл, Эрдэнэтэд МАН-аас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болсон гэнэ.
МАН-аас зарласан жагсаалт дахь эхний 30 нэр дэвшигч
- Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан)
- М.Энхцэцэг (Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан)
- Ч.Анар (“Ондо” компани)
- О.Саранчулуун (“Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч)
- Д.Рэгдэл (ШУА-ын Ерөнхийлөгч асан)
- Д.Ганмаа (Харвардад багшилдаг)
- М.Мандхай (СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)
- Д.Энхтүвшин (Шарк, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан)
- Б.Уянга (УУХҮ-ийн дэд сайд)
- Ж.Галбадрах (Шинэ Монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч)
- А.Ариунзаяа (МАН-ын нарийн бичгийн дарга)
- Б.Баярбаатар (МАН-ын хяналтын хорооны дарга)
- Б.Хэрлэн (Улс төр судлаач)
- Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн зөвлөх)
- О.Номинчимэг (Нийслэлийн Засаг даргын орлогч)
- С.Зулпхар (ХНХ-ын дэд сайд)
- Г.Ганбаяр (БШУ-ны дэд сайд асан)
- С.Мөнгөнчимэг (Сангийн дэд сайд)
- Б.Солонгоо (ХЗДХ-ийн дэд сайд)
- Ч.Лодойравсал (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн дарга)
- Г.Дөлгөөн (Монгол банкны дэд ерөнхийлөгч)
- А.Адилбиш (СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч)
- С.Далхаасүрэн (МАН-ын бүлгийн ажлын албаны дарга)
- У.Болортуяа (Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч)
- Г.Баярхүү (МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга)
- Д.Бумдарь (Улс төр судлаач, МУИС-ийн багш)
- Х.Алтанхуяг
- Ц.Цолмон ("Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал)
- Т.Сайнжаргал (МТЗ ТӨХК-ийн төслийн удирдагч)
- Үйлдвэрчний эвлэлийн квот