Сонгуулийн хууль шинэчлэгдэж, парламентын сонгуулиар улс орны хэмжээнд 126 гишүүнийг иргэд сонгоно. Ингэхдээ 78-ыг нь томсгосон тойргоор, 48-ыг нь намыг жагсаалтаар сонгохоор болсон. Тэгвэл АН-ын жагсаалтаар УИХ-д нэр дэвших улстөрчид эхнээсээ тодорчээ. Тэднийг С.Одонтуяа, Ж.Баясгалан, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Ж.Батсуурь, Д.Энхтуяа, С.Баярцогт, Б.Пунсалмаа, П.Батчимэг нар тэрүүлж буй. Мөн А.Ганбаатар, Д.Оюунцэцэг, Р.Амаржаргал, Н.Жавзанпагма, Э.Галбадрал, Ц.Баатархүү нар дэвших бөгөөд дээр нэр дурдагдсан улстөрчид бүгд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сойсон морьд гэнэ. Мөн жагсаалтаар АН-аас Ө.Шижир, Э.Одбаяр, Г.Очирбат, Б.Жаргалан, Ц.Мөнтуяа, К.Жандос, Х.Номингэрэл, Л.Нарантуяа, П.Нүрзэд нар нэр дэвшихээр яригдаж байна.