Хууль завхруулахын тулд журам “үйлдвэрлэх”-ээ зогсоо
Хууль, журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад Буй асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнтэй тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон Асуудлуудыг үүсгэж байсан. ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор цэгцэллээ. Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ маш хатуу хандаж улс төрийн зөрчилдөөн үүсгэж байв. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгрессын төлөөлөгчдийн танхимд байдаг. Энэхүү зөрчилд өөн даамжирч АНУ-ын улс төрийн хямралд нөлөөлж байна гэж үздэг.
2024-09-26
НҮБ-ын ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 2024 оны 09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байранд эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нарын албан тушаалтнууд угтлаа.
2024-09-25
Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна
Сонгогчийн саналын хуудасны загварыг танилцуулна
У.ОРГИЛМАА
Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28-29-нд үргэлжилнэ. Өдөрлөгийн үеэр сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээлэл хүргэж, AR технологиор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч” болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загварыгтанилцуулахнь.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Үүний дагуу сонгогч саналын хуудсанд өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол санал нь хүчингүй болно гэдгийг сонгогчдод анхааруулж байна.
2024-09-25
“Хашааны гадна” үлдэгсэд ба төрийн “хишиг”
Манай улсын түүхэнд анх удаа парламентад төлөөлөлтэй болоогүй ч нийт сонгогчийн нэг буюу түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн хүчнүүд төрөөс дэмжлэг хүртэх гэж байна. Шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу ийм боломж бүрдсэн юм. УИХ-ын сонгуульд нийт 19 нам, хоёр эвсэл оролцож, МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвсэл парламентад төлөөлөлтэй болсон.
2024-09-23
Албан тушаалын “хор” нь ч, хий нь ч гарсан улстөрч
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-23
Баруун бүсийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн иргэдтэй өнөөдөр (2024.09.21) уулзлаа. УИХ-ын даргын санаачилгаар 126 гишүүнтэй парламент хууль эрх зүйн шинэчлэл болох “Гурван төгөлдөршил”-ийн ажлыг эхлүүлээд байна. Тус шинэчлэл болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх УИХ-ын баримтлах стратеги, төлөвлөгөөний талаар Ховд аймгийн иргэдэд танилцууллаа.
2024-09-22
Халдашгүй эрхэд халдагчид
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг хэвлэлийн хурал хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар биед нь халдаж, чанасан өндөг шидсэн явдал энэ долоо хоногт сон. Ойр зайнаас, хатуу өндөг хацар луугаа шидүүлсэн хэдий ч сайд түүнд гомдолгүй хэмээн мэдүүлжээ. Түүний чамархай хавьд улайж, хавдсанаас бусдаар зүгээр гэсэн юм байна.
2024-09-20
Цагдааг удирдах уу, хуулийг шинэчлэх үү, эсвэл хослуулах уу
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гиш үүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрв өн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төл өөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-16
Харрис анх, Трамп долоо дахь удаагаа мэтгэлцэв
Тэрбээр үгийнхээ төгсгөлд, наймдугаар сард болсон АН-ын их хурал дээр хэлсэн “Бид ухрахгүй” гэсэн үгээ давтсан байна. Түүний хэлснээр Америкийн тухайд Трампаас өөр үзэл бодолтой аж. Трамп үгийнхээ эцэст Харрис руу довтолж, түүний улс төрийн хөтөлбөр юу ч өгүүлэхгүй бөгөөд Дэд Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахдаа юу ч хийгээгүй гэв. “Манай улс айхавтар уналтад ороод буй, биднийг дэлхий дахин шоолж байна” гэж хэлжээ.
2024-09-12
Хариу шагнал
Тухайн үедээ Сексцагаанбогдыг хэдэн зуун сая, бараг тэрбум төгрөгөөр тоологдох төлбөр авсан хэмээн шуугьж байсан юм. Ямартай ч тэр шагналаа авчээ. Гэвч найз бүсгүйдээ хүч хэрэглэн, элдвээр харааж буй зохисгүй бичлэг нь олон нийтэд цацагдсаны дараа түүнийг уг өндөр албан тушаалаас нь болиулна гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь, Ерөнхий сайд тийм зүйл хийсэнгүй.
2024-09-12