Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийг “шүүр”-дэхэд оролцох цаг болжээ
ШЕЗ-өөс “захиа” иржээ. Түүнд “Дээд шүүхээс 2018, 2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс”-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү”, “Дээд шүүхийн таван шүүгч “Монгол Ураниум Ресурс”-д тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү”, “Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн” шүүгч нар тайлбар хийлээ” гэсэн гарчигтай мэдээлэл цувралаар нийтэлжээ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, ямар ч нөхцөлд хуулиас гадуурх шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох талаар Үндсэн хуульд заасныг нийтээр дагаж мөрддөг.
2023-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чон, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь нартай уулзлаа.
2023-11-04
Монгол, Вьетнам Улсын иргэд харилцан визгүй зорчино
Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Айлчлалын хүрээнд хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр зургаан төрлийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
2023-11-02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй хүмүүс угтан авав.
2023-11-02
Вьетнамаас жилд 30 мянган тонн цагаан будаа импортолно
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
2023-11-02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Вьетнамыг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлал 2023 оны арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд болох юм. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж байна.
2023-11-01
Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
2023-10-28
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд зочиллоо
Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын өдөр тохиож байна. 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд анх удаа зочиллоо.
2023-10-24
Монгол, Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын захидал солилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
2023-10-11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх юм.
2023-10-10