Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцоно. Аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалт болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулья” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол-Хятад болон Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.