Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Нүүрсний арилжааг долдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоо болон бусад холбогдох үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмуудыг шинээр баталжээ.
2023-07-23

Техникийн нөхөн сэргээлт 556.3 га талбайд хийлээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох холболтын төмөр замын төслийн барилга угсралтын ажилд ашигласан түгээмэл тархацтай ашигт малтмалын ордуудын /карьер/ техникийн нөхөн сэргээлтийг 556.3 га талбайд хийлээ.
2023-07-22

Шаардлага хангаагүй 15.3 мянган тонн үхрийн мах устгажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3. дахь, 3 дугаар хэсгийн 3.1, 5 дугаар хэсгийн 5.1, 5.2, 5.3 дахь заалтад тусгасны дагуу “Үүлэнгөү” ХХК-ийн 2302000157 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Энэ үеэр үйлдвэрлэлд хэрэглэж байсан махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.
2023-07-21

МХБ 37 компанийн 196 сая төгрөгийн арилжаа хийжээ

МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 196,190,607 төгрөгийн үнийн дүн бүхий 474,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
2023-07-20

Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарьтай танилцана уу

УБЦТС-аас цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зорилгоор зарим дүүргүүдэд тогны хязгаарлалт хийж байна. Өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Төв аймгийн зарим хэсэгт засвар хийх учраас цахилгааныг 10 цагаас 19 цаг хүртэлх хугацаанд хязгаарлах юм байна.
2023-07-20

Төрийн банкны цэвэр ашиг 40 хувиар буурлаа

“Төрийн банк” энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 42.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс цэвэр ашгийг хэмжээ 40 хувиар багассан дүн болжээ. Харин хүүгийн цэвэр орлогоо таван хувиар өсгөн, 116.6 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Түүнчлэн дээрх банкны хувьцааных нь ханш энэ оны эхнээс долдугаар сар хүртэл 17.9 хувиар буурч, зах зээлийнх нь үнэлгээ 88.7 тэрбум төгрөгөөр багассан аж. Ташрамд дурдахад, “Төрийн банк” нь өнгөрсөн оны аравдугаар сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, 25.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. 
2023-07-20

Шилжүүлэн ачих терминалын гүйцэтгэл 60 хувьтай байна

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал (ШАТ) төслийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус терминалын нийт гүйцэтгэл 60 орчим хувь,  газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд 100 хувь дуусжээ.
2023-07-20

Нүүрсний 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Нүүрсний чиглэлээр 177 аж ахуйн нэгжид 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь нийт газар нутгийн 0.48 хувийг бүрдүүлж байна. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 52-ыг Өмнөговь аймагт, 44-ийг Дорноговь аймагт, 38-ыг Төв аймаг, 28-ыг Говь-Алтай аймаг, 23-ийг Дундговь аймагт тус тус олгожээ.
2023-07-19

ХХБ хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн захиалга авчээ

Худалдаа хөгжлийн банк нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 2528 хөрөнгө оруулагчдаас 105.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга хүлээн авчээ. Ингэснээр  татан төвлөрүүлэх зорилтот дүн болох 83.5 тэрбум төгрөгийн захиалга 126.4 хувийн гүйцэтгэлтэйгээр хаагдлаа.
2023-07-19

Махны экспортын орлогыг 180.3 сая ам.доллараар нэмэгдүүлжээ

Өнгөрсөн жил 20 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулан 2022 оны 11 сарын 01-нээс энэ оны зургаадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд
2023-07-19

Жилд 12.4 сая тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай терминал энэ онд ашиглалтад орно

Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Шилжүүлэн ачих терминалын төслийн ажлыг хугацаанд ашиглалтад оруулахыг
2023-07-19

Монгол Улс хамгийн бага НӨАТ-тай орнуудын тоонд багтжээ

Цар тахлын дараа уул уурхайн экспортын өсөлт эдийн засгийг тогтворжуулж, улсын төсвийн тэнцэлийг нэг их наяд төгрөгийн ашигтай гаргахад чухал нөлөө үзүүллээ. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд 5.3 хувьд хүрэх прогнозыг ч гаргажээ.
2023-07-19

Захирлуудад бизнес, менежментийн цогц сургалтаас юу үлдэв

ХААН банк, Содура консалтинг ХХК хамтран ээлжит Бизнесийн менежментийн цогц сургалтаа зохион байгууллаа. “Бизнесийн менежментийн цогц сургалт-2023-I”-т  компанийн 50 орчим захирал, менежер оролцож, менежментийн мэдлэгээ ахиулав.
2023-07-19

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хүнсний ногоо, тариан талбай усанд автлаа

Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гол, мөрөн үерлэснээс цөөнгүй иргэн, аж ахуйн нэгжийн хүнсний ногооны болон тариан талбай усанд автжээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад “Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Сайхан, Баянгол сумд 64 иргэн болон дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 334.2 га талбайн төмс, хүнсний ногоо усанд автаад байна. Мөн улаан буудайн 240, эрдэнэ шишийн 40 га талбай өртсөн” гэв.
2023-07-19

597.7 мянган га талбайд тариалалт хийжээ

Улсын хэмжээнд долдугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 357.6 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, таримал тэжээл 80.1 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна. 
2023-07-18

“Мон бийф” компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь 

Үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулж, чанартай, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах уриатай “Мон бийф” хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай болохоо мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж, компанийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдээсээ үнэт цаасаа эргүүлэн худалдан авах бөгөөд нэгжийг нь 47 төгрөгөөр үнэлэхээр тогтсон байна. Уг үнэ хувьцааных нь зах зээлийн одоогийн ханшаас 14.6 хувиар өндөр дүн аж. Ташрамд дурдахад, дээрх компани өнгөрсөн жил IPO хийн, нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64.2 сая ширхэг үнэт цаасыг нэгжийг нь 45 төгрөгөөр арилжиж байв. 
2023-07-18

2.3 сая хүн төрийн халамж, үйлчилгээ авч байна

ҮСХ-ноос гаргасан 2023 оны эхний хагас жилийн тайланд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2.3 сая байгааг мэдээллээ. Монгол Улсын нийт хүн ам 3457548. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 66.5 хувь нь халамж, үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн үг.  Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтөд 971.9 тэрбум төгрөгийг олгожээ. Дээрх иргэдийн 51.2 хувь нь Хүүхдийн мөнгөн тэтгэмж, 12.6 хувь нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 9.5 хувь нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, үлдсэн нь 26.7 хувь нь бусад төрөлд орж байна.
2023-07-18