Аршаант-Давааны хоорондын замын 365-р км-ийн гуравдугаар зуутад А типийн 12м урттай төмөр бетон хоолойг шинээр угсрах, хоппероос балласт буулгах, думпкар вагоноос өрлөгийн чулуу буулгах засварын ажил хийх учраас наймдугаар сарын 23, 24-ний өдрийн 264-р болон 274-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно. Тодруулбал, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс наймдугаар сарын 23-ны өдрийн 22:40 цагт явж, Дархан 00:35-01:05 цагт өнгөрч, Зүүнхараа 03:33-04:24 цагт өнгөрч, Улаанбаатар-1 өртөөнд 09:02 цагт ирнэ. Улаанбаатар-1 өртөөний 2-р замаас 271-р галт тэрэг болон буцаж явна. Мөн Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс наймдугаар сарын 23-ны өдөр цагийн хуваарийн дагуу явж Дархан-1 өртөөнд ирнэ. Дархан-1 өртөөнөөс тус өдрийн 04.15 цагт явж, Зүүнхараа 06:00-06:25 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:30 цагт ирнэ.